С.Зоригийн хэргийг сонгууль болгоны өмнө сөхдөг болон Ерөнхий сайдаар яригдаж байсан талаар Ерөнхий сайд Н.Багабандиас сэтгүүлчид тодрууллаа.
Тэрбээр "Сонгуулиа ярьвал яасан юм бэ? Сонгуулиа л ярья" хэмээн асуултаас бултсан боловч үргэлжлүүлэн "С.Зоригийг Ерөнхий сайд болгох талаар надтай ярьж байсан. С.Зоригийн нэр орж ирвэл би дэмжинэ гэдэг байр сууриа ЕТГ-ын даргаараа дамжуулан илэрхийлчихсэн байсан. Энэ хэрэг сонгуультай байх эсэхээс үл шалтгаалан илрэх ёстой" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)