МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан эхэллээ. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Намын даргын зүгээс бодлогын нэр дэвшилт хийнэ гэдгээ илэрхийлсэн. Нэгдүгээрт, инженер техникийн ажилтнуут мэргэшсэн байх гэдэг хамгийн чухал шалгуур. Хоёрдугаарт, насны шалгуурууд байсан. Гуравдугаарт, Авлига албан тушаалийн хэрэгт холбоогүй байх гэх мэт шалгууруудыг харгалзаж бодлогын нэр дэвшүүлэлт хийгдэх байх гэж бодож байна. Тойргуудын тухайд тойрогтоо танигдсан, сонгуульд ялахуйц рейтингтэй хүмүүсийг нэр дэвшүүлэх асуудал яригдана. Жагсаалтад улстөрч биш инженер, техникийн ажилтан, хуульчдийг оруулах болов уу.
Би нэр дэвшихгүй гэдгээ өнгөрсөн онд хэлсэн.
Намын зарчмын дагуу намын хорооны даргаар сонгогдсон. Ямар нэг тохироо хийгдээгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)