Тавдугаар сарын 21, 22-ны өдөр "Ногоон автобусны" гэх хэргийн хүрээн дэх нотлон баримтыг шинжлэн судлах сонсгол болно. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн толгойлж буй түр хороо эл сонсголдоо Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар нарын 98 хүнийг гэрчээр дуудаад буй.
Ногоон автобусны худалдан авах ажиллагаатай холбогдох ажлууд Ж.Сүхбаатар гишүүний эрх мэдлийн хүрээн дэх асуудал байсан. Энэ бүхний өнгөн дээр мөнгийг нь л шийдэж өгсөн, надад бусад нь хамаагүй гэж нийслэл рүү буруугаа чихэж байгаа дүр зураг харагдаж буй.
Угтаа Ж.Сүхбаатар шийдчих юм шиг шийдэмгий царай гаргаж явахаас илүүтэй хяналтаа тавих нь бас л түүний хариуцлагын асуудал байсан биз.
Улс төрийн харицлага үүрнэ гэдэг УИХ-ын гишүүний суудалтайгаа үлдээд сайдын суудлаа орхих аж. Давхар дээлтэй байхын нэг давуу тал энэ. Нэгийг нь тайлсан ч нүцгэрэхгүй. Бамбайгаа хаясан ч сэлэм хуягтайгаа үлдсэн Ж.Сүхбаатар гишүүн монголд гишүүний "бүрэн эрх" гэдэг зүйл бүрэн хэрэгжихгүй байна гэх утга бүхий асуудлыг байнгын хороон дээр ярьж суусан. "Ичээд чуулгандаа ч ирж чадахгүй байгаа" гэх. Нэг дээлээ тайлаад, хариуцлага хүлээсэн дүр үзүүлж байна. "Ингэж ичихгүй ээ", Ж.Сүхбаатар гишүүн ээ.
Сэтгэгдэл (2)