Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонголоо Нийслэлийн МАН-ын хорооны II хуралдаан болж, Д.Сумъяабазарыг даргаас чөлөөлж, Х.Нямбаатарыг томилох талаар хэлэлцлээ.
Намын хорооны гишүүд 100 хувь санал нэгдэж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг даргаар сонгожээ.
Тэрбээр “Нийслэлийн МАН-ын хорооны II хуралдаан өнөөдөр болж, намын хорооны даргаар сонгогдлоо. Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгууль дөхөж буй хариуцлагатай цаг үед сонгогдсон тул үүргээ ухамсарлаж, хичээнгүйлэн ажиллах болно. 99 жилийн түүхтэй, 74.000 гишүүнтэй нийслэлийн МАН-ын хороо цаашид эв нэгдэл, бодлого, зорилтоо улам бататгана” хэмээн цахим хуудастаа бичжээ.
Ташрамд, Х.Нямбаатар нь Нийслэлийн Засаг даргын албыг хашаад 7 сар болж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд:
• Их багтаамжийн тээврийн хэрэгсэл болох метро барих ажлыг эхлүүлсэн
• Нийтийн тээвэрт 600 автобус оруулж ирсэн бөгөөд тусгай сан байгуулж, парк шинэчлэлийг төсвийн хөрөнгөөр хийхгүй байх ажил гүйцэтгэсэн
• Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчид авсан. Цаашлаад нийслэлийн өмчийн менежментийг сайжруулах төлөвлөгөө гаргасан
• Хотод нэн шаардлагатай хуулиудыг бичиж, УИХ-аар батлуулсан
• Нийтийн эзэмшлийн зам, талбайд стандарт мөрдүүлж эхэлсэн.
• Зам, гүүрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, 2-3 жил гацсан газар чөлөөлөлтийг хийсэн • Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн
• Орон сууцны царцсан төслүүдийг эхлүүлсэн
• Дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 200 гаруй өрхийг орон сууцанд оруулсан
• Автобусны жолооч нарын цалинг нэмсэн,
• ТҮК-ийн ажилтнуудыг цалинг нэмж, хүүхдүүдийг нь гадны улсад сургах ажил эхлүүлсэн зэрэг цөөнгүй ажил эхлүүлсэн нь олон нийтийн талархлыг хүлээгээд байгаа юм.
Сэтгэгдэл (2)