Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өмнөх сонгуулиудаар гарч байсан шиг хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшингүүт хонгилддог, барьдаг, хуулийн байгууллага ийм байдлаар сонгуульд дам нөлөөлдөг байдлыг гаргуулахгүй. Зарим нам мөнгө цагаан нүд улаан болоод жагсаалтын эхний тавыг 10-15 тэрбумаар зарж байгаа мэдээлэл байгаа. Энэнтэй холбоотой хувийн хэвшлийн томоохон бизнесийн байгууллагаас мөнгө цуглуулж байгаа асуудал авагдаж байгаа.
Хэрэг төвөгт орсных нь дараа биш хэрэг төвөг гарахаас урьдчилан сэргийлүүлж, ялангуяа улс төрийн намын удирдлагууд, бизнесийн томоохон компанийн захирлуудад хандаж, өнөөдөр, маргааш нөгөөдөр гэсэн гурван өдрүүдэд хэрэгт орж гогдуулав. Энэ тохиолдолд саяны асуудал яригдахгүй. Төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг болно. Олон тэрбум төгрөгөөр жагсаалтыг наймаалж, баялаг бүтээгчээс мөнгө авч байгаад гардуулбал тухайн нам, намын удирдлага, тухайн компанийн захирал битгий харамсаарай" гэв.
Сэтгэгдэл (6)