УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг хэллэцэж байна. Энэ үэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Эрүүл мэндийн яам өөрөө компанийн ашиг сонирхлын төвлөрөл болчихсон, аалзны тор мэт энэ зах зээл мафижсан гэдгийг шинжээчид, хянан шалгагч нар баримтаар гаргаад ирсэн. Зарим нэг компанийн төлөөлөл энд суучихаад аймаар юм ярьж байна шүү, болохгүй шүү дээ.
Бид зөвхөн эмийн үнэ буулгах тухай яриагүй, эмийн чанарыг нэгдүгээрт тавьж байна. Эмийн лабораторио чанаржуулъя, энийгээ төр бодлогоор хяналтандаа аваад хувийн хэвшил гүйцэтгээд явъя. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эмийнхээ зах зээлийг бодлогоор бариад чанаржуулъя гэж байгаа. Одоо ямар ч хууль хэрэгжихгүй байгаа, хуулийн хугацаа дууссан байгаа" гэв.
Сэтгэгдэл (5)