Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийн зориулалтаар ашиглах газрын зааг байршлын талаар шийдвэр гаргах гэснийг өөрчлөх талаар хэлэлцэж, өөрчилсөн хувилбарыг гишүүдийн олонх дэмжээгүй тул дахин байнгын хороонд шилжүүлэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Ж.Батжаргал гишүүн ээ, хөөш би чамд юм хэлээд байна. Байнгын даргатай яриад байна шүү дээ. Энэ хуулийн 52.2 гээд хамгийн чухал заалтыг та нар хасаад хаячилхаа. Иргэдийн хурлын шийдвэр дээр үндэслэхгүй газар олгоно гэж юу яриад байгаа юм бэ?
Малчинд газар эзэмшүүлэх тухай биш малчдын холбоонд газар эзэмшүүлэх гээд байна. Танай байнгын хороо ингэж асуудалд хариуцлагагүй ханддагаа болих хэрэгтэй. Хоршооны хуулийн талыг нь авчихсан. Бид нарын өргөн барьсан газрын тухай хуулийн бүх заалтыг энэ рүүгээ оруулчихсан. Ингэх юм бол хамтраад хэлэлцчих л дээ. Хэрэгтэй заалтуудыг нь аваад хаячихсан. Иймэрхүү байдлаар явж болохгүй. Холбооны эрх зүйн байдлын хууль гэсэн мөртлөө бэлчээрийн асуудал болоод явчихаж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Хууль хуулсан гэж ямар юм байдаг юм. Угаасаа харилцаа зохицуулагдаж байсан ч хаанаас нь харсан нэг л газар дээр бууна шүү дээ. Хамтарч ажиллая гэхэд үгүй л гэсэн биз дээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)