УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг хэллэцэж байна. Энэ үэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Эмийн үнийг буулгах гээд байгааг ойлгож байна. Үнэ буулгах гэсэн та нарын сайхан санааны ард дарга нарын авлига дээд цэгтээ тулна. Дарга нарын оруулж ирсэн эмээр өрхийн эмнэлэг үйлчилдэг болно, дарга нарын авч ирсэн чанаргүй эмээр Монгол Улс үйлчлүүлэх болчихоод байгаа шүү. Төр нь хувийн хэвшлээ үзэн яддаг, өрсөлддөг чинь хэрээс хэтэрлээ.
Эрүүл мэндийн даатгалд хамруулж байгаа эмийн үнийг тодорхой хэмжээгээр хөнгөлөх маш олон арга байгаа шүү. Дэлхийн бүх улс орон хэрэглээд болж байна.
Заавал төр бүгдийг худалдан авна гээд дайраад байх юм. Зах зээлийн зарчмаасаа ухарч байгаа хууль шүү" гэв.
Сэтгэгдэл (1)