Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудас нь нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
УИХ-ын сонгуулийн саналын хуудасны загвар батлагдаад буй. Сонгогч нь тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэх юм. Мандатын тооноос илүү эсвэл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл тухайн саналыг хүчингүйд тооцно.
Саналын хуудасны нам эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт сонгогч өөрийн дэмжиж буй нэг нам эвслийг сонгож тэмдэглэх юм. Мөн нэгээс илүү нам эвслийг сонгож тэмдэглэвэл тус саналыг хүчингүйд тооцно.