УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр гишүүдийн асуултад хариулж, үг хэллээ.
Тэрбээр "Шүүхтэй холбоотой асуудлыг ард түмэн харж байгаа. Монгол Улсын 560 шүүгчийн 75 хувь нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэдэг хүмүүсийн томилсон шүүгч нар байгаа. Нийт шүүгчдийн талыг Ц.Элбэгдорж гэдэг хүн томилсон. Шүүх дээр очиж буй хэргийг гаргадаг, янз бүрийн хүмүүсийг сулладаг асуудал байна.
Нүүрсний хэрэг дээрх шүүх хурал дуусчихсан гэж ойлгохгүй байгаа.
Ял шийтгэгдчихсэн хүмүүст авлига албан тушаалын хэргээр шалгагдаж буй асуудал мөн байгаа. Тиймээс хэрэг дууссан биш үргэлжилж байгаа хэмээн ойлгож байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (6)