Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Энэ оны зургаадугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүний Хөдөлмөр эрхлэлтийн төвийн барилгын ажлыг дуусгаж, долоодугаар сард бүрэн тоноглож, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн 2023 онд 5 аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг барьж байгуулсан бол дахин 5 төвийг барихаар ажиллаж байна" гэв.