Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Улсын хэмжээнд гурван ээлжээр ордог 47 сургууль байдаг. Тэдгээр сургуулиудын хөрөнгө оруулалтын 2024 оны төсөвт тусгаж, хэрэгжүүлж эхэлсэн. Гэсэн хэдий ч зарим ажил удааширалттай байна. Энэ ажлыг нийслэлд шилжүүлж, гүйцэтгэлийг эрчимжүүлэх ажлыг нийслэлийн захирагчтай хамтран зохион байгуулахаар боллоо. Сургуульгүй баригдсан хорооллуудын зарим газруудыг чөлөөлүүлж байгаа. Тавдугаар сард хөрөнгө орууллатын асуудлыг шийднэ.
Өнөөдрийн хуралдааны шийдвэрээр гурван ээлжээр орох эрсдэл үүссэн 14 сургуулиас 10 сургуулийг онцгойлон арга хэмжээ авах ажлыг Нийслэлтэй хамтран ажиллах үүрэг чиглэлийг өглөө.
Гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудын тоог бууруулах, 11 байршилд 5980 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн төсөл арга хэмжээг барих ажлыг эхлүүлнэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)