"Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Үндэсний эвсэл тавдугаар сарын 2-ны өдөр УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох батламжаа гардан авсан. Гардаж авснаас хойш буюу тавдугаар сарын 5-ны өдөр Үндэсний эвсэл албан ёсны эхний үйл ажиллагаагаа гишүүд, дэмжигчдийнхээ хамт явуулж эхэлсэн. Монголын улс төрийн улиг болсон намуудыг эрүүлжүүлэх, төрөө намчдаас салгах, улс орны нийгэм, эдийн засгийн бодлогыг хөгжил рүү тэмжүүлж боловсруулах чиг зорилго, зарчим барьж байгаа.
Үндэсний эвсэлд ямар нэг улс төрийн үүд хаалга гэж байхгүй. Бүгдтэй нь хууль тогтоомжын дагуу хамтран ажиллана.
Бид суурь зарчмаа "Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстэн олноороо баяжъя" хэмээн тодорхойлж бодлогоо боловсруулсан. Үүний хүрээнд улс төрийн намуудтай хамтран ажиллах бодлогыг дэвшүүлсэн юм. Одоогийн байдлаар 5,6 нам хамтран ажиллахаа илэрхийлсэн" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (6)