АН-ын бүлэг мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн, бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өгөв.
Тэрбээр "Хэдхэн хоногийн өмнө баталсан хуулийг харахад төсвийн хуультай зөрчилдвөл төсвийн хуулийг хэрэгсэхгүй гэж үзэж болно гээд хууль батлаад явж байх жишээтэй. Өнгөрсөн хугацаанд санхүүгийн тогтвортой байдал, санхүүгийн сахилга бат гэдэг зүйлийг баримтлахгүй ажилласан дөрвөн жил өнгөрснийг бүгд харж, мэдэж байгаа. Төсвийн хуулийг баримтлахгүй ажиллачихаад одоо болохоор ковидын сонсгол гэх мэт олон их наядын мөнгөн дүнгээр яригдах сонсголуудын нэгийг ч хийхгүйгээр энэ их хурал өндөрлөх гэж байна. Нөгөө алдартай ногоон автобусны сонсгол хааччихав аа. Газрын сонсгол нь хааччихсан бэ.
УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж, олон хүмүүсийн санал бодлыг сонссон. Үүний үндсэн дээр уриалга гаргах нь зүйтэй гэж санал нэгдлээ. Ардчилал эмзэг, сорилтын байдалд орлоо. Олонд танигдсан ардчиллын анхдагчид, манлайлагчдыг тойрогт очиж өрсөлдөхийг уриалж байна. Залуус, эмэгтэйчүүд жагсаалтаар гарах нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)