УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "МАН-аас Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөрийг сонгуультай холбогдуулан хийж, хэдэн арван төрийн албан хаагчдыг хөдөө орон нутагт явуулж, нийгмийн сэтгэлзүйд буруу ойлголт төрүүлж байгаад харамсаж байна. Сүүлийн 34 жил хоршоо байгуулах, санал санаачлагууд явсан. Гэхдээ энэ удаагийнх шиг эдийн засгийн тооцоололгүй, бодит нөхцөл байдлыг бодитоор нь дүгнэхгүйгээр бүх нийтээр нь хоршоожуулах ийм аян явж байгаагүй. Коммунист арга барилаар хоршоо байгуулах гэж байгаа нь маш буруу.
Монголын ард түмэн, ардчилагч нар энэ удаа ардчилсан намыг ялуулахыг, ялахыг маш их хүсэж байгаа. Нэгэн цагт ардчиллыг Монголд авчрахын төлөө бие сэтгэлээ зориулж байсан хүмүүс намын жагсаалтын хойно нуугдаж, ардчиллын нэр хүндийг унагаахгүй байхыг хүсэж байна. Тодорхой, нэр бүхий хүмүүс бий. Энэ хүмүүс намын жагсаалтад орохгүйгээр ардчиллаа авраасай, ардчилсан намаа ялуулаасай хэмээн хэлэхийг хүсэж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)