Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ.
“С” ангиллын визийг “D” ангиллын визийн адил энэ цахим системээр нэвтэрч, цаг товлон мэдүүлнэ. Тус улсын ерөнхийлөгч Анджей Дуда өнгөрсөн онд манай улсад айлчлал хийх үеэр Польш улсын Элчин Сайдын Яамыг нээсэн юм.