Ардчилсан хүчний холбооны IV их хурал болж байна. Тус холбооноос 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан Намыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Ардчилсан хүчний холбоо нь 2009 онд байгуулагдсан агаад өдгөө 15 жилийн ой болж байна. Эл холбоог тухайн үед төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгосонтой холбоотойгоор баруун чиглэлийн үзэл санаа бүхий хүмүүсийг нэгтгэж, төрийн бус байгууллагын зохион байгуулалтад оруулах зорилгоор байгуулж байжээ. Өнөөдрийн хурлаас тэд Эрх чөлөөний тунхаг бичиг гаргаж, мөн хоёр тогтоолыг гаргах аж.
Мөн АН-ын үнэт зүйл, үзэл санаанд харш үйлдэл, үйл ажиллагааг хөхиүлэн дэмжигч Монголын ардчилалд заналхийлэгч аливаа хүчний гар хөл болсон хэсэг бүлэг этгээдийг Ардчилсан Намаас нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг тус намын удирдлагад хүргүүлэхээр болжээ.