УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлснээс 8-ынх нь мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй тул зөрчлийг засварлан ирүүлэхийг аудитын байгууллагаас зөвлөжээ.
Тэдгээр бие даагч засварласан мөрийн хөтөлбөрөө энэ сарын 14-ний өдрийн дотор дахин хүргүүлэх юм. Үндэсний аудитын газраас бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг нэгтгэн, энэ сарын 24-ний дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх зохицуулалттай.