Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар холбогдох шүүхийн шийдвэрүүдийг нууцаас гаргах Засгийн газрын тогтоолыг баталлаа. Монгол Улсын иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэрэг хүлээлгэх зорилгоор 6 жил орчим хугацаагаар цагдан хорьсон асуудалтай холбогдуулаад эдгээр хоёр иргэний эрх ашгийг хамгаалах ОУ-ын хүний эрхийн байгууллагуудад хандахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулсан. Хуралдаанаар эрүүдэн шүүсэн гэм буруутай шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах нь хоёр иргэний эрх ашгийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай гэх санал дүгнэлтийг танилцуулсан. Иймд нууцаас гаргах тогтоол батлагдлаа" гэв.
Д.Батчулуун