Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Орон сууцны санхүүжилтын тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн. Ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ. Өнгөрсөн хугацаанд орон сууцны санхүүжилтыг ипотекийн зээлийн санхүүжилтээр хийж ирсэн. 2013-2024 оны хугацаанд 7,6 их наядын 104 мянган зээлдэгчид орон сууцны зээл олгосон байна. Энэ иргэд 2 саяаас дээш орлоготой байсан. 2 саяаас доош орлоготой иргэд хамрагдаж чаддаггүй байсан. Харин энэ хуулиар энэ иргэдийг хамруулна. Орлого багатай иргэдэд 20-с дээш жилээр орон сууцийг нь зээлчихнэ гэсэн үг" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)