Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл
- Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж буй 300 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаар
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийн явцын тайлан
- Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.