БАРИМТ 1
Өвөлд дургүй хүн байсан ч цасыг тодорхой хэмжээгээр сэтгэл хөдөлгөм гэж үздэг байна. Зарим уран бүтээлч өвлийн улиралд цастай холбоотой шинэ уран бүтээл туурвих сэдэл, санаагаа олох нь бий. Харин цасанд дуртай хүмүүс энэ үеэр хайр сэтгэлээ илчлэх, амьдралдаа шинэ алхам хийх, илүү их эрч хүчээр бялхаж байдаг ажээ.
БАРИМТ 2
Дэлхийн хамгийн хүнд өвөл бол Якутын өвөл юм. Байнгын хүн амтай дэлхийн хамгийн хүйтэн суурин нь Якутад байрладаг. Үүнийг Оймякон гэж нэрлэдэг. Энд температур -77.8 ° С байсан бөгөөд 5-р сарын сүүлээс 9-р сарын дунд хүртэл үргэлжилдэг байна. Энэ үед хүйтэн жавар -60°С-ээс хүйтэн байвал хүүхдүүд сургуульдаа явдаггүй гэнэ.
БАРИМТ 3
Дэлхийн гадаргуун 12 хувь нь цасаар хучигдсан байдаг.
БАРИМТ 4
Гэрэл зурагчин Бентлэй анх 1885 онд цасан ширхгийн нарийвчилсан талст бүхий гэрэл зургийг буулгажээ. Тэр 5 мянга гаруй өөр хэлбэрийн талстыг тогтоосон түүхтэй.
БАРИМТ 5
“Хамгийн том цасан ширхэг” 1887 оны нэгдүгээр сарын 28-нд АНУ-ын Монтана мужид орсон гэж үздэг. Энэ цасан ширхэг 38 см урт, 20 см өргөн байсан гэж Гиннесийн номд бүртгэгджээ.
БАРИМТ 6
Цасан ширхэг олон мянган хэлбэр дүрстэй байдаг ч ерөнхийдөө зургаан талсттай. -3-0 хэмийн хүйтэнд зургаан талт цасан ширхэг үүсдэг бол -3-5 хэмийн хүйтэнд зүү шиг урт нарийн хэлбэртэй нь үүсдэг ажээ.
БАРИМТ 7
Богино хугацаанд их хэмжээний цас орсон тохиолдлыг одоо сонирхуулъя. 2015 оны гуравдугаар сарын 5-нд Итали улсад 18 цагийн дотор 3 метр цас орсон тохиолдол бий.
БАРИМТ 8
Дэлхийн хамгийн том цасан хүн 2008 онд АНУ-д сүндэрлэсэн бөгөөд 37.1 метр өндөр байжээ.
БАРИМТ 9
Орос улсад гамшиг бол хатуу ширүүн биш, харин тогтворгүй өвөл юм. Тухайлбал, 2011, 2012 оны өвөл арванхоёрдугаар сард хөлдсөн борооны үр дагавар нь гамшигт хүргэсэн гэдэг. Мянга мянган км тасарсан утас, унасан моддын масс, хүний амь нас хохирсон.
БАРИМТ 10
Цаснаас айх эмгэгтэй хүн гэж байдаг аж. Цаснаас айх өвчнийг Чионофоби /Chionophobia/ хэмээн томьёолдог байна.
БАРИМТ 11
Өвлийн хамгийн алдартай спорт бол хоккей. Хэдэн арван жилийн өмнө хоккей нь өвлийн улиралтай улс орнуудын эрх мэдэл байсан бол одоо мөсөн хоккей, тэр ч байтугай мэргэжлийн түвшинд Кувейт, Катар, Оман, Марокко зэрэг өвлийн бус оронд тоглодог болжээ.
БАРИМТ 12
Хамгийн анхны өвлийн олимп 1924 онд Франц улсад зохиогдож байжээ.
БАРИМТ 13
Ихэнх хосууд өвлийн улиралд салах нь элбэг байдаг байна. Учир нь баярын стресс их, түүнчлэн хүйтний улиралд эрч хүч дундран, сэтгэл санаа ч “хөрдөг” байна.
БАРИМТ 14
Хятад сарнай нь өвөл дэлбээлдэг ховор цэцэгсийн нэг бөгөөд маш сайхан үнэртэй, өнгө үзэмж тансаг тул гоо үзэсгэлэн, тэсвэр тэвчээрийн бэлгэдэл болдог.
БАРИМТ 15
Өвлийн улиралд ихэнх хүний хоолны дуршил илүү нэмэгддэг.
БАРИМТ 17
Цас орсон үед алхахад бид булчингаа илүү ихээр ажиллуулах шаардлагатай болдог. Энэ нь нэг талаараа биеийн тамирын дасгал хийж байна гэсэн үг юм.
БАРИМТ 18
Цас өөртөө дуу шингээдэг тул ойр орчин илүү тайван, намдуу мэт санагддаг.
БАРИМТ 18
Жил бүрийн хоёрдугаар сарын 2-нд Их Британид цасан бөмбөгийн баяр тэмдэглэдэг бөгөөд нийт орсон цасны 1\10-ээр нь нааддаг гэсэн тооцоо бий.
БАРИМТ 19
2016, 2017 оны өвөл цас орох хамгийн чамин газруудад цас орсон. Хавайн арлуудын зарим нь бараг метр орчим цасан бүрхүүлтэй байв. Үүнээс өмнө тэдний оршин суугчид зөвхөн өндөрлөг газарт цас амьдардаг болохыг харж байсан юм. Мөн Сахарын цөлийн Алжирын хэсэг, Вьетнам, Тайландад цас орсон тохиолдол бий.
БАРИМТ 20
Цас үргэлж цагаан байдаггүй. Америкт заримдаа улаан цас унадаг бөгөөд энэ нь эргэлзээтэй Chlamydomonas нэртэй замгаар буддаг. Улаан цас нь тарвас шиг амттай байдаг гэнэ. 2007 онд Омск мужийн оршин суугчид улбар шар өнгийн цас харсан үед өнгөний шалтгааныг олж тогтоогоогүй байв.
БАРИМТ 21
Цасны жижиг давхарга ч гэсэн хайлахад маш зохистой хэмжээний ус өгдөг. Жишээлбэл, 1 га газарт 1см зузаан цасны давхарга тогтсон бол гэсэлтийн дараа 30 орчим куб метр ус бий болдог аж.
БАРИМТ 22
Цастай өдөр ном уншихад тархи илүү сайн ажилладаг байна.
БАРИМТ 23
Цас бидэнд сэрүүн, цэнгэг агаар бэлэглэдэг. Их хэмжээний цас орсны дараа нэг цагийн хугацаанд л агаарын бохирдол 90-95 хувь цэвэрших боломжтой.
БАРИМТ 24
“Хаан эрвээхэй” нь өвөл болохоор дулаан орон луу нүүдэллэдэг цорын ганц шавжны төрөл юм.
Сэтгэгдэл (2)