Франц Улс дахь Булонь-Биянкур хотноо төгөлдөр хуурч С.Одгэрэлийн тоглолт болжээ. Уг тоглолтыг Монголын Элчин сайдын яам Булонь-Биянкур хотын захиргаатай хамтран зохион байгуулсан байна.
Тоглолтонд Булонь-Биянкур хотын захиргаа, хотын зөвлөлийн гишүүд, Франц Улсад суугаа Элчин сайд нар, Францын төрийн байгууллагуудын болон бизнесийн төлөөлөл, Монгол судлаачид, Булонь-Биянкур хотын оршин суугчид зэрэг 400 орчим үзэгч ирж сонирхжээ.
Энэ үеэр дэлхийн сонгодог бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээлүүдээс оруулж төгөлдөр хуур, морин хуур, хийл, виолончель хөгжмийн хосолсон тоглолтыг толилуулсан аж.
Сэтгэгдэл (2)