Энэ сарын 17-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян АИХ-ын ордонд “Хятадыг ойлгохуй” олон улсын хуралд оролцож байгаа дэлхийн нэр хүндтэй улс төрч, бизнесмэн, нийгэм, соёлын 30 гаруй зүтгэлтэнтэй уулзаж ярилцав.
Ли Кэчян “БНХАУ дэлхийн улс орнуудтай ойлголцон нөхөрлөхөд та бүхний гаргасан идэвхи чармайлтыг бид зүй ёсоор үнэлж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хуралд баярын захидал ирүүлсэн. Энэхүү хурал маань Хятад улсад Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжиж эхэлсний 40 жилийн ойн жил тохиож байна. Энэхүү түүхэн хугацаанд Хятадын ард түмэн дэлхий нийттэй хөл нийлүүлэн хөгжил дэвшил рүү урагшлан тэмүүлж хөдөрмөрч хоёр гараараа эх орныхоо бүтээн байгуулалтад уйгагүй зүтгэж ирлээ. Хятад улс өнгөрсөн 40 жилийн хөгжил дэвшлийн суурин дээрээ ирээдүйгээ бүтээн, үргэлжлүүлэн хичээх болно. Гадаад дотоодын бизнес эрхлэгчдэд тэгш шударгаар хандаж бизнесийн орчныг хангана. Оюуны эрхийг хамгаалж бүрэн нээлтэй дээд зэрэглэлийн эдийн засгийн цогцыг байгуулна. Хятад улсад үүсч мэдэх ямарваа хэлбэрийн эрсдэлийг дааж чадах нөхцөл боломжтой бөгөөд эдийн засгийн тогтуун хөгжлөө баталж, чанарын өндөр зэрэглэлийн өрсөлдөөнд бэлдэх болно” гэжээ.
Төлөөгчид, “Өнөөдөр дэлхийн улс төр, эдийн засагт урьд өмнө байгаагүй сорилт тулгарч байна. Хятад улсын өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн жил “Хятадыг ойлгохуй” олон улсын хуралд оролцож байгаадаа маш баяртай байна. Хятад улсын өөчлөлт нээлтийн он жилүүдэд олсон эдийн засгийн дэвшил, ядуурлыг буруулах ажлын ололт, боловсрол соёл зэрэг олон салбарын амжилтуудад халуун баяр хүргэе. Даяаршил бол улс түмнүүдийн ойлголцлын явц юм. Улс орнууд хамтаар олон улсын дүрэм журмыг мөрдөж, олон талт үзэл болон чөлөөт худалдааг хамгаалан хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг байгуулцгаая гэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)