Нью-Йоркийн бирж өчигдөр хаах үеэр олон улсын нефтийн үнэ буурчээ. Мөн өдрийн хэвлэлийн мэдээнд тэмдэглэснээр, өнгөрсөн долоо хоног АНУ-ын Кушин нутгийн түүхий нефтийн агуулах дахь нефтийн нөөц зах зээлийн урьдчилсан төсөөллөөс хамаагүй илүү байсан аж. Энэ тоо баримт энэ долоо хоногийн лхагва гарагт нийтлэх Америкийн худалдааны нефтийн агуулахын нөөцийн хэмжээний чухал үзүүлэлт учраас төсөөллөөс давамгайлсан үзүүлэлт нь ийнхүү өчигдрийн олон улсын нефтийн үнэд нөлөөлсөн байна.
Мөн өчигдөр, бирж хаах үеэр Нью-Йоркийн барааны биржийн 2019 оны 1-р сард өгөх түүхий нефтийн үнэ1.32 ам.доллараар буурч, баррель бүр нь 49.88 ам.доллар буюу 2.58 хувиар буурчээ. 2019 оны 2-р сард өгөх Лондонгийн Брент түүхий нефтийн захиалгын үнийг 0.67 ам.доллараар бууруулж, баррель бүр нь 59.61 ам.доллар буюу 1.11 хувиар буурсан байна.
Сэтгэгдэл (1)