Байгалийн шингэрүүлсэн хий (LNG) тээвэрлэгч дэлхийн анхны мөс зүсэгч хөлөг онгоцыг Хятадын Гуандун мужид бүтээж, энэ мягмар гаригт албан ёсоор танилцууллаа. Гуанжоу хотын Олон улсын хөлөг онгоцны үйлдвэрт, Грекийн “Dynacom” компанийн захиалгаар бүтээсэн энэхүү хөлөг “Борис Соколов” нэртэй бөгөөд Сибирийн баруун хойд хэсэгт хэрэгжиж буй одоогоор дэлхийн хамгийн том хийн төслийн нэг хэсэг болж, Хойд мөсөн далайд “үүрэг” гүйцэтгэх аж. Хойд туйлын хахир ширүүн уур амьсгалд тохирсон шинэхэн тээвэрлэгч цельсийн -50 градус хүртэлх хүйтэнд ажиллах чадвартай, 44 мянган тонн жинтэй аж.
Л.Сайнаа