Хятад улс ирэх 2019 онд АНУ-ыг ардаа орхиж, дэлхийн загварын зах зээлд тэргүүлнэ гэсэн урьдчилсан тооцоог “McKinsey & Company” компани болон “The Business of Fashion” мэдээллийн байгууллагаас гаргажээ. Хятадын хүн амын дундаж хөрөнгө, орлогын хэмжээ жилээс жилд өссөөр байгаа нь өдөр тутмын хувцсаас гадна спорт өмсгөл, гоёл, чимэглэл, гутал гээд хувцас загварын бүх л салбарт үлэмж хэмжээний ашиг авчрах болсныг “Quartz” цахим хуудас мөн мэдээлсэн байна. Энэ нь дэлхийд нэртэй олон том брэндийг Америк, Евролоос илүү Хятад руу хөтлөх болжээ.
Өнгөрөгч нэг жилийн хугацаанд дэлхийн хувцас загварын үйлдвэрлэл олон талаар өмнөх амжилтуудаа давсан бөгөөд 2018 оны өсөлт нь өмнөх оныхоос 4-5 хувь илүү гарах төлөвтэй байна.
Л.Сайнаа