Венесуэл Улсын Үндэсний Эрдэнэсийн сангийн дарга асан Алехандро Андраде Седено тус улсын баян иргэдэд хууль бусаар валют солилцуулж, мөнгийг нь АНУ болон өөр улсуудад шилжүүлж тусалдаг байсныхаа хариуд нэг тэрбум гаруй ам долларын хээл хахууль авсан хэргээр АНУ-ын Флорида мужийн шүүхээс 10 жилийн хорих ял сонсчээ.
Тэрээр шүүхэд өөрийн гэм бурууг хүлээж, хууль бус үйлдлүүдийнхээ хариуд бусдаас бэлэн мөнгө, байшин, машин, уралдааны морь, үнэтэй цаг авдаг байснаа мэдэгдсэн байна. Андраде нь мөн мөнгө угаах хуйвалдаанд гар бие оролцож, мөнгө хуурамчаар үйлдвэрлэж байсан аж.
Тэрбээр Ерөнхийлөгч асан Уго Чавесийн бие хамгаалагчаар анхлан ажлын гараагаа эхэлсэн байсан бөгөөд Эрдэнэсийн сангийн бондыг арилжаалах брокерын компаниудыг өөрөө сонгож, хахууль авсан хүмүүстээ нууцлалтай мэдээлэл тараан, тэднийг ашиг олоход нь тусалдаг байжээ.
Б.Лхам