"Хувьсал" продакшны бүтээл "Атганд үлдсэн эрдэнэ" уран сайхны кино маань Монгол улсаа төлөөлөн Бүгд Найрамдах Энэтхэг улсад зохион байгуулагдаж буй "FLO Film Forum" олон улсын киночдын чуулга уулзалтад Гавьяат жүжигчин Б.Уранчимэг кино багаа төлөөлөн оролцож байгаа юм. Тэрээр өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Атганд үлдсэн эрдэнэ" кино бүтээлээрээ "Амжилтын эзэн" тодотголтой олон улсын шагнал хүртсэн тухайгаа дуулгалаа.
Гавьяат жүжигчин Б.Уранчимэг "Хувьсал" продакшны дөрөв дэх уран бүтээл "Атганд үлдсэн эрдэнэ" киноны продюсераар ажиллахын сацуу туслах дүрийг бүтээсэн нь ийнхүү олон улсын наадмаас шагнал хүртлээ.