Аймгийн Засаг дарга Н.Ганбямба “Нөхөрлөл хөгжил 2018” наадмын арга хэмжээнд оролцож, нөхөрлөлүүдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнтэй танилцлаа.
Энэ үеэр Биндэр сумын иргэн С.Нацагдорж гуайн хаягдал хуванцар саваар хийсэн хашлага, сандал түлхүү анхаарал татаж байлаа. Мөн түүний гэр бүлийн хүний тарьж ургуулсан булцуут цэцгээр хийсэн “Цагаан нуга” хуурай цайг брэнд бүтээгдэхүүн болгон өргөжүүлэх боломжтой талаар аймгийн Засаг дарга Н.Ганбямба ярьж байсан юм.
Нөхөрлөл хөгжил наадмыг аймгийн Засаг даргын ивээл дор 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд нөхөрлөл байгуулж үйлдвэрлэл эрхлэх сонирхол иргэдийн дунд нэмэгдсээр байгаа ажээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)