БНХАУ-ын Ерөнхийлөгчийн авлигын эсрэг тэмцэл үргэлжилсээр байна. Хамгийн сүүлд Интерполын ерөнхийлөгч Мэн Хунвэйг авлигын хэргээр шалгаж буйгаа Хятадын талаас мэдэгдсэн билээ. Мэн Хунвэй өнгөрсөн есдүгээр сард Бээжинд аялалаар явахдаа ор сураггүй алга болсон юм. Түүнийг ийнхүү сураг чимээ тасарснаас хойш сарын дараа Бээжингээс авлигатай холбоотой асуудлаар шалгаж байгаагаа нийтэд зарласан. Мэн Хунвэйгийн эхнэр хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ бол цэвэр улс төрийн хавчлага, шахалт” гэдгийг тодруулж хэлэв. Би би Си агентлагт өгсөн ярилцлагадаа “Нөхрөө эсэн мэнд байгаа гэдэгт эргэлзэж байна. Хятадын эрх баригчид харгис, хатуу бодлого баримталдаг” хэмээсэн юм. Түүний эхнэр Грейс нөхрийнхөө амь нас, эрх чөлөөний төлөө тууштай дуугарч байгаа билээ. Гэвч Грейсийг хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх, утсаар ярихгүй байхыг сануулсан аж. Өнгөрсөн долоо хоногт нөхрийнхөө хэргийг өмгөөлүүлэхээр Лондон, Парисын хоёр ч хуулийн фирмтэй хамтарч ажиллахаар болжээ. Мэн Хунвэйн эхнэр Грейс хамгийн сүүлд есдүгээр сарын 25-ны өдөр нөхрөөсөө мессеж хүлээн авчээ. Уг мессеж нь “Намайг залгахыг хүлээж байгаарай” гээд араас нь хутгатай эможи илгээсэн нь түүнийг аюулд өртснийг илэрхийлж байсан байж магадгүй гэж ярьжээ.
Ц.Анир