“Энто” ХХК-аас виферон лааны тухай мэдээлэл хийлээ. Энэ лааг 2010 наймдугаар сарын 25-ны өдөр улсын эмийн бүртгэлд анх бүртгүүлсэн бөгөөд 2016, 2017 олд Эрүүл мэндийн яамнаас батлагдсан манай улсын зайлшгүй шаардлагатай эмийн 7, 8 дахь жагсаалтад багтдаг байна.
Түүнчлэн виферон лааг Хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлөөс “Монгол Улсын хувьд хүүхдийн өвчний тэргүүлэх шалтгаанд амьсгалын замын тогтолцооны өвчлөл орж байгаа өнөө үед виферон эмийн бэлдмэлийг дархлаа дэмжих, вирусийн эсрэг үйлчлэлээр хүүхдийн эмнэлзүйн практикт хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн тайлбарлажээ.
“Энто” ХХК-ны үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Баянмөнхөөс тус лааны тухай тодрууллаа.
-Хэчнээн төгрөгийн лаа оруулж ирсэн бэ. Салбарын сайдын мэдээлсэн мөнгөн дүн үнэн үү?
-Сайдын мэдээллээр зургаан тэрбум виферон Монгол Улсын зах зээл дээр ороод ирсэн байна гэж байгаа. Энэ тухай мэдээллийг хууль хяналтын байгууллага, гааль, татвар, статистик, ЭМЯ-нд хүргүүлдэг. Зургаан тэрбум гэдэг бол манай байгууллагын 3-4 жил импортолж оруулж ирсэн нийт тоог ингэж хэлсэнд харамсаж байна.
-Энэ лааг хэчнээн улсад хэрэглэдэг юм бэ?
-Дэлхийн 11 оронд хэрэглэдэг. Мөн ОХУ-ын бүх муж улсад хэрэглэж байгаа. Энэ лаа нь 50 жил судлагдсан. Бүх туршилтууд нь хийгдээд хэрэглэж болно гэсэн дүгнэлт гараад 20 жил баталгаажчихсан гэсэн үг.
-Виферон лаанаас ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол бий юу?
-Монгол Улсад сүүлийн найман жил хэрэглэхэд ямар нэг гаж юм илэрсэн тохиолдол байхгүй. Мөн ОХУ-д ч гэсэн одоогоор гаж нөлөө илэрсэн юм байхгүй.
-Судалгаа шинжилгээнийхээ хариуг ЭМЯ-нд өгсөн гэсэн?
-Тухайн бүтээгдэхүүнийг бүртгүүлэхэд бүртгэлийнх нь хугацааг дахин сунгахад аюулгүй байдлын бүх судалгаануудыг өгдөг. Тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой бүх материалуудыг гаргаж өгдөг. Бид судалгаа материалаа энэ сарын 7-ны өдөр ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийн хэлтэст аваачин өгсөн. Дахин судалгааны материал авбал эргэн холбогдоно гэсэн. Энд маш олон судалгаа байдаг. Нэг судалгааны материал гэхэд 300-400 хуудас байдаг. Мөн эрүүл мэндийн зөвлөлийн дүгнэлтүүд байгаа. Тодруулбал, дархлаанд нөлөөлөхгүй, энэ бүтээгдэхүүнийг хүүхдийн эмнэлзүйн практикт хэрэглэж болно гээд гарчихсан. Тэгэхээр бид судалгаа, нотолгоогүй зүйл яриагүй.
-Салбарын сайд удирдлагуудын хийсэн мэдээллийг юу гэж харж байна вэ?
-Сайд бидэнд албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байна. бид албан бичгээр хандсан байгаа. Сайд Д.Сарангэрэл албан бичгээр хариу өгөх ёстой гэж бодож байна.
-Танай байгууллагаас өөр виферон лааг оруулж ирэх зөвшөөрөлтэй компани байдаг юм уу?
-Байхгүй.
-Тэгвэл цаана нь ийм сонирхол байна уу. Та юу гэж харж байна вэ?
-Хэвлэлийнхэн бол харж байгаа байх. Олон янзын л асуудал энд хөндөгдөж байгаа юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (7)