БНХАУ-д зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх эхний шатны ажиллагааны хүрээнд өнгөрсөн 10 дугаар сард 572 хүнийг авлигын хэрэгт татан, хариуцлага хүлээлгэсэн байна. Тухайлбал, хэвлэлийнхний мэдээлснээр, уг ажиллагааны хүрээнд 10 мужид шалгалт явуулсан бөгөөд энэ ганцхан сарын хугацаанд гэмт бүлэглэлтэй холбоотой 1791 авлигын хэрэг илрүүлж, 726 сая ам.доллар хураан авчээ.
Л.Сайнаа