Загварын ертөнцөд өөрийн нэрийг мөнхөлж чадсан Майкл Корстой хийсэн ярилцлагыг хүргэж байна. Дэлхийд нэрд гарсан Майкл Корс брендийн үүсгэн байгуулагч тэрээр амжилтын нууцаа шаргуу хөдөлмөрлөсний үр дүн гэж тодорхойлдог билээ.
-Тайвширлыг хайсан үедээ та хаашаа явдаг вэ?
-Голдуу жүжиг, дуурь үзэхээр театрын зүг алхдаг.
-Өглөөний цайндаа юу идсэн вэ?
-Мөстэй цай, шоколадтай уурагны шейк уусан.
-Та амттай хоол хийдэг үү?
-Нью Иорк хотод байх үедээ би бараг хоол хийдэггүй. Далайн эрэг дээрх байшиндаа бол энгийн мөртлөө эрүүл хоолыг өөрөө хийхийг хичээдэг. Жишээ нь стейк, грилдсэн загас гэх мэтчилэн. Хоолны авъяаст орохгүй байх л даа. Гэхдээ би зайрмаг хийж идэх дуртай шүү.
-Ямар үед хамгийн их сандардаг вэ?
-Хэр их ниссэнээс үл хамаарч онгоц хөөрч, буухад маш их сандардаг.
-Хэн нэгнийг мөрөөдлийн болзоонд уриач гэвэл хэнтэй болзох вэ?
- Ямар ч эргэлзээгүйгээр Diana Vreeland урина даа.
-Хайрыг та юу гэж тодорхойлох вэ?
-Хайр бол бидний хүчилтөрөгч шүү дээ.
-Загварын ертөнцийн юу нь танд хамгийн их таалагддаг вэ?
-Өөрчлөлт.
-Таны талаарх бусдын буруу ойлголт юу вэ?
-Намайг өдөр болгон үнэтэй хувийн онгоц хөлөглөөд хаа ч хамаагүй нисч, алдартай загвар өмсөгчидтэй жаргаж суудаг гэж боддог.
Ц.Анир