Дэлхийд алдартай “KFC” компани нэгэн сонирхолтой тэмцээн олон нийтийн дунд зохион байгуулжээ. Тус компанийг үүсгэн байгуулагч Харланд Дэвид Сандерсийн нэрээр хүүхдээ нэрлэвэл их хэмжээний мөнгөн шагнал өгөх уралдаан зарласан юм. Нэгэн эцэг эх есдүгээр сард төрсөн охиндоо Харланд Рөүз гэдэг нэр өгснөөр ийнхүү “KFC” компанийн 11 мянган ам.долларын эзэн болжээ. Уг мөнгийг охины коллежийн сургалтын төлбөрт хандивлаж байгаагаа компанийн зүгээс мэдэгджээ. Шарсан тахиагаар алдартай “KFC” компанийг мэдэхгүй хүн гэж үгүй. Гэвч тус компанийг үүсгэн байгуулагчийн нэр мартагдах дөхсөн нь захирлуудын сэтгэлийг зовоох болжээ. Тиймээс үүсгэн байгуулагчаа алдаршуулах, нэрийг нь мөнхлөх зорилготой энэ тэмцээнийг зохион байгуулсан байна.
Ц.Анир