Өдгөө 49 настай Женнифер Лопез нь телевизийн уран бүтээл болон дуунуудаараа дэлхийн олон мянган иргэнийг байлдан дагуулаад буй. Түүний бикини эсвэл гудамжны хэмээх загварын хувцас өмссөн эсэхээс үл хамааран биенд нь төгс зохицдог учраас фэнүүд нь тачаангуй од гэж нэрлэх нь бий.
Тэгвэл Женнифер Лопез удахгүй фэнүүдтэйгээ бас нэгэн бэлэгтэй уулзах гэж байгаа юм байна. Тодруулбал, тэрбээр InStyle Magazine сэтгүүлийн ирэх арванхоёрдугаар сарын шинэ дугаарын нүүр хуудсанд гарах гэж байгаа аж. Энэ тухайгаа өөрийн инстаграмаар нийтэлжээ.
Б.Лхам