Дорноговь аймаг Япон улсын Шизуока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Ерөнхий боловсролын ахлах ангийн сурлага, урлаг, спортын шилдэг 25 сурагч гурван багш Япон улсын Шизуока мужид долоо хоногийн хугацаатай аялаад ирлээ.
Хөтөлбөрийн дагуу сурагчид Шизуока мужийн Усан ан агнуурын ахлах сургуультай танилцан хичээл сургалтын үйл ажиллагаанд оролцож, Япон улсын үзэсгэлэнт газрууд болох Фүжи уул, Цагаан утсан хүрхрээ, Дэлхийн соёлын өвийн төв, Сэлүүрт усан онгоц, Газар тариалан судалгааны төв, Мэйжи шоколадны үйлдвэр, Халуун рашаан, Аялал жуулчлалын газар, Күнозан сүмтэй танилцсанаас гадна өндөр хөгжилтэй орны соёл, ёс заншил, өв уламжлалаас суралцлаа.
Сурагч солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ирээдүйд Монгол улс, аймаг орон нутагтаа боловсон хүчин болон бэлтгэгдэх суурь үндсийг тавьж тэдний мэргэжлээ хэрхэн сонгох тал дээр томоохон дэмжлэг болж байгаа юм.
Дашрамд дурдахад сурагчдын зардал болох 65 сая төгрөгийг “Дорноговь Их Хөгжил Сан”-аас 100 хувь ивээн тэтгэсэн юм.