Монгол Улсад Эм хангамжийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой, Дорноговь аймагт Эм хангамжийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ой энэ сарын 26, 27-ны өдрүүдэд тохиож байна. Түүхт ойн баярын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Байгалтуяа, Сайншанд сумын Засаг даргын орлогч О.Ганбат нар уригдан оролцож нийт Эм хангамжийн байгууллагын ажилчид, албан хаагчдад ойн баярын мэнд дэвшүүлж цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Баярын арга хэмжээний үеэр салбартаа манлайлагч, хамт олноо тэргүүлэн ажилласан ахмад ажилтан Д.Үржилийг аймгийн ИТХ-ын даргын “Хүндэт өргөмжлөл”, Д.Нарантуяа, Г.Энхбадрал нарыг аймгийн ИТХ-ын даргын “Өргөмжлөл”-өөр тус тус шагнан урамшууллаа.
Л.Сайнаа