Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын хорооны ахлагч А.Хатансайханаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр буюу 10 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.
Төрөөс үзүүлж буй хамгийн чухал үйлчилгээ болох эрүүл мэндийн салбарын үйлчилгээ иргэдэд хэрхэн хүрч байгаа мөн эмнэлгийн байгууллагаас үзүүлж буй тусламж, үйлчилгээг иргэдэд чанар, хүртээмжтэй үзүүлэхэд нөлөөлж буй өнөөгийн тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь танилцаж, гарсан асуудлуудыг эрэмбэлэн цаашид аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тулгамдаж буй асуудлуудыг орон нутгийн бодлого шийдвэрт тусган, эрүүл мэндийн байгууллагын чанар хүртээмжид ахиц гаргуулах тал дээр анхааран ажиллахаар боллоо.
Л.Сайнаа