Герман улсад саяхан болж өнгөрсөн сонгуультай холбоотойгоор Ангела Маркель 2021 онд албан тушаалаасаа бууна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Түүний удирддаг Христийн ардчилсан холбооны нам өнгөрсөн ням гаригт болсон бүсийн сонгуульд амжилтгүй оролцсон юм. Тодруулбал, тус нам 1996 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл, Германы томоохон нам болох Христийн ардчилсан холбооны намын ялагдалд намын даргын хувьд Ангела Меркель хариуцлага хүлээх нь зүйн хэрэг гэж мэдэгдсэн юм.
Ц.Анир
Сэтгэгдэл (1)