Индонезийн нийслэл Жакартагаас хөөрсөн Индонезийн иргэний агаарын тээврийн Lion Air компанийн Боинг 737 онгоц сураггүй болжээ. Уг онгоц Индонезийн дотоодын тээвэрт тогтмол нислэг үйлддэг байсан бөгөөд нийслэлээс Бангко Белитунг арлын гол хот Пангкал Пинанг руу нисч явсан юм байна. Онгоц хөөрснөөсөө хойш хэдэн минутын дараа холбоо тасарсан аж. Төлөвлөгөө ёсоор бол энэ үедээ далай дээгүүр нисч явжээ.
Онгоцонд сууж явсан хүний тоо одоогоор тодорхойгүй. Үндэсний аврах эрэн хайх ажиллагааны газрын төлөөлөгч Юсуф Латифын хэлснээр бол онгоц унасан нь батлагдсан гэнэ.
Харин онгоцыг эзэмшигч Lion Air компани онгоц нь хэрхсэн талаар мэдээлэл байхгүй гэсэн хариуг сэтгүүлчдэд өгч байгаа аж. Осолдсон гэгдэж буй онгоц нь Boeing 737 MAX 8 загварынх бөгөөд дөнгөж хоёр жилийн өмнөөс нислэгт ашиглаж байгаа шинэ онгоц ажээ.