Калифорниад хэт хуурайшилтаас үүдэн гал түймэр гарчээ. Энэ нь түүхэн дэх хамгийн том түймэр бөгөөд уур амьсгалын өөрчлөлт улам гүнзийрч байгааг мэдээлжээ. Гал түймрийн улмаас 281,893 акр газар шатсан байна. Мөн хоёр хүн амь үрэгдэж, 1,000 гаруй барилга байшин шатжээ.
Уур амьсгалын өөрчлөлт нь гал түймэр гарах гол шалтгаан болж байгаа юм. Гал түймэртэй тэмцэх мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар их хүчтэй гал түймэр гарч байсан гэжээ. Калифорниад гарсан гал түймрийг 14,000 гаруй гал сөнөөгч тэмцэж байна гэж Ой, Хөдөө аж ахуйн яамны хэвлэлийн төлөөлөгч Скотт Маклений хэлжээ.
Сакраменто мужийн эрүүл мэндийн ажилтнуудаас тус мужийн оршин суугчдыг долоо хоног гадуурх үйл ажиллагаанаас зайлсхийхийг зөвлөсөн байна. Учир нь гал түймрээс үүдэн харагдах орчин нь ихээхэн манантай болжээ.
Б.Лхам