Чикаго хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд 66 хүн буудаж, 12 хүн амь үрэгдсэн хэрэг гарчээ. Түүнчлэн 11, 13 настай хүүхдүүд суманд өртөж, амь үрэгдсэн байна. Чикагогийн эрх баригчид гэмт хэргийг таслан зогсоохын тулд олон нийттэй хамтран ажиллахыг уриалсан байна.
Цагдаа нарын хэлж байгаагаар гудамжны үдэшлэгийн үеэр хүмүүс гал нээсэн гэжээ. Нас барсан хүмүүс 62-оос 11 орчим насны иргэд байсан тухай дурдсан аж. Мөрдөн байцаалтын үр дүнд 60 зэвсэг хураан авсан байна. Үйл явдлын талаар харсан хүмүүсийг мэдээлэл өгөхийг тус хотын цагдаа нар уриалаад байгаа юм.
Б.Лхам