БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр цаашдын хөгжилд зориулсан гурван зарчмыг санал болгожээ.
Энэ нь Зүүн Азийн найм дахь удаагийн дээд хэмжээний уулзалт юм. Ваны санал болгосон эхний зарчим нь Зүүн Азид төвлөрдөг аж. Тэрбээр “Зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээг байгуулсан бөгөөд Зүүн Өмнөд Азийн Үндэстнүүдийн Холбоо (АСЕАН) төв болон EAS нь чухал бүрэлдэхүүн юм.
Ирээдүйд Ази Номхон далайн бүс нутаг, Зүүн Азийн төвлөрөл, бүс нутгийн хамтын ажиллагаанд АСЕАН гол үүрэг гүйцэтгэх болно хэмээн үзэж байна.
Түүнчлэн нийгэм, эдийн засгийн хөгжил, улс төр аюулгүй байдлын хамтын ажиллагаа нь тэнцвэртэй байдлыг бий болгодог. Бүс нутгийн хамтын ажиллагаанд хүчтэй нөлөө үзүүлж буй бүс нутгийн улс орнуудын хувьд хамгийн чухал, давамгайлсан асуудал гэжээ.
Улс төрийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа нь бүс нутгийн бодит нөхцөл байдал, бүх талын хэрэгцээ болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, энх тайван, таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн байх ёстой. Дараагийн санал нь стратегийн харилцаа холбоо, прагматик хамтын ажиллагааг зохицуулах явдал” хэмээн ярьжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)