Индонезийн Бали арал, Ломбок зэрэг амралтын газарт 6.9 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас ойр орчмын хүмүүсийг нүүлгэнд байна.
Индонезийн эрх баригчид 200 орчим хүн шархадсан талаар мэдээлжээ. Түүнчлэн цаашид хохирогчдын тоо өсөх хандлагатай байгааг тус улсын гамшгийн удирдлагын газрын захирал Сатопо Пурво Нугроугийн хэлжээ.
Улаан загалмайн нийгэмлэгийн гамшгийн менежмент хариуцсан хэлтсийн дарга Арифин Мухаммад Хади “Хэдэн зуун хүн орон нутгийн эмнэлэгт хүргэгдэж, хэдэн мянган хүн орон гэргүй болсон” гэв.
Харин Индонезийн Аялал жуулчлалын яамнаас газар хөдлөлтийн улмаас бэртэж гэмтсэн жуулчдын талаар мэдээлээгүй байгаа аж.
Б.Лхам