АСЕАН-ы бүс нутгийн чуулган өнгөрсөн долоо хоногийн сүүлээр өндөрлөж, гадаад хэргийн сайд нар Умард Солонгосыг цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзах асуудлаар санал нэгдэв. Даваа гарагийн өглөө гаргасан хурал даргалагчийн тунхагт гадаад хэргийн сайд нар Сингапурын нэгдсэн тунхагт тусгасаны дагуу цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах, цөмийн зэвсэг, пуужингийн туршилттай холбоотой нэмэлт үйлдэл хийхээ зогсоохыг Пёньянаас хатуу шаардаж байна хэмээжээ. Гэвч CVID буюу бүрэн гүйцэт, баталгаатай, дахин сэргээгдэхгүйгээр устгах нэр томьёог огт дурдсангүй.
У.Сувд
Сэтгэгдэл (2)