Хятад улс АНУ-ын 5,207 нэр төрлийн 60 тэрбум долларын үнэтэй бараа бүтээгдэхүүнд 4 төрлийн тарифын нэмэлт тарифыг ногдуулах шийдвэр гаргажээ. Ийм төрлийн тарифын хэмжээ 25, 20, 10, 5 зэрэг хувь байна гэж Төрийн зөвлөлийн гаалийн тарифын комисс мэдээлсэн байна. “Хятадын бараа бүтээгдэхүүнд АНУ тариф тогтоосон нь эсрэг арга хэмжээ авахаас аргагүйд хүргэсэн юм.
Хэрэв АНУ тарифын нэмэлт арга хэмжээг хүчин төгөлдөр болговол Хятадын тал ийм тарифын арга хэмжээг даруй хэрэгжүүлэх болно" гэж комисс мэдэгджээ. Мөн Хятадын комиссоос "АНУ нь олон талт хэлэлцээрийг зөрчсөн. Энэ нь Дэлхийн Худалдааны Байгууллагын дүрмийг ноцтой зөрчиж байгаа багаад дэлхийн аж үйлдвэрийн гинжин холбоо, чөлөөт худалдааны механизмыг хохироожсон явдал болж байна.
Мөн Хятад болон АНУ-ын ард иргэд, түүнчлэн эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх болно” гэжээ.
Б.Лхам