Өмнөд Солонгос улс нэг цагийн хөдөлмөрийн хөлс 6.470 вон байсанг нэмэгдүүлж, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 8.320 вон буюу 17.535 төгрөг болгох хууль баталлаа.
Ингэснээр долоо хоногт 40 цаг ажилладаг нэг ажилтан сард 1.745.000 вон буюу 3.600.000 төгрөгийн цалин авах ажээ. Энэхүү хууль жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ болон гадаадын гэрээт ажилчид зэрэг бүх салбарт ажилладаг хүмүүст хамаатай юм.
Гэвч солонгосын бизнес эрхлэгчид эдийн засгийн хүндрэлтэй, үйл ажиллагааны орлого багассаар байхад Засгийн газар цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргасанг ихээхэн шүүмжлэлтэй хүлээж авчээ.
Өмнөд Солонгос улс 1987 онд анх удаа нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг албан ёсоор баталснаас хойш нийт 23 удаа нэмэгдүүлсэн юм байна.