Исла Роуз гэх 12 хоногтой бяцхан охинд шүд ургажээ. Энэ тухай "The Seven Trees Dental Access" төвөөс Исла Роуз бол манай "Хамгийн залуу өвчтөн" гэжээ. Ихэнх нярай хүүхдэд зургаан сар орчмоос, заримд нь дөрвөн сартайгаас нь эхлэн шүд ургаж эхэлдэг байна.
BDA-ийн мэдээлж байгаагаар 2000 орчим хүүхдийн нэг нь нярайн шүдтэй төрсөн байдаг байна. Харин уг шүдний үндэс нь зөв хөгжөөгүй байдаг тул сул байдаг аж. BDA-ийн шинжлэх ухааны зөвлөх профессор Дами Вальсли "Энэ нөхцөл байдал нь хөхөөр хооллох, хүүхдийн хэлийг шархлуулах зэрэгт эрсдэлтэй байдаг хэдий ч маш ховор тохиолдол" гэв.
Б.Лхам