2014 оны Дэлхийн аварга, Герман хамгаалагч Бенедикт Ховедес Оросын Премьер лигийн аварга Локомотив Москва клубтэй дөрвөн жилийн гэрээ байгууллаа.
Шалкегийн залуучуудын болон үндсэн багт тоглож байсан Бенедикт Ховедес анхны тоглолтоо 2007 оны Аваргуудын Лигт Норвегийн Росенборгийн төлөө хийж байсан юм. Тэрээр Шалкегийн төлөө 240 тоглолтонд оролцож 12 гоол оруулсан бөгөөд ийнхүү 17 жилийн дараа өөрийн төрөлх багийг орхиж байна.
Шалке клубын спортын Кристиан Хэйдэл “Локомотив, Москва дахь түүний спортын замналын шинэ бүлэгт хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Чамд баярлалаа” гэжээ.
Л.Сайнбаяр